22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ

7553Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас 22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ арга буюу  нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ шатаасан этгээдийн энэ хэргийн талаар  нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж.

Хулгайчийн гарт хавтаст хэргийг нь атгуулах боломжийг  олгосон  цагдаагийн ажилтан ч байж болзошгүй гэж байна. Тухайлбал, хэргийн хамсаатнаар цагдаад дэмжлэг үзүүлэх ажилтнууд  оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Хавтаст хэргээ цагдаагийн газрын байрны цонхоор орж авсан гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар шалгагдаж байжээ. Тэрбээр, хавтаст хэргээ шатаасан тухайгаа мөрдөн байцаагчид  өөрийн биеэр очиж хэлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …