Намаа сонгуульд ялуулах санамж бичиг байгуулжээ

IMG_2132Өнгөрсөн   12-ны өдрийн Морин цагт Тусгаар Тогтнолын Ордонд Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбоо, Ялалтын чимээ PR бүлгэм хамтран   “Ялалтанд хүрэх хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулжээ. Энэхүү ялалтанд хүрэх Санамж бичгийн зорилго нь 2016, 2017 оны бүх шатны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, мөн оюутан, суралцагчдын суралцах нөхцөл баталгааг хангах, сайжруулахын тухайтад хамтран ажиллахад чиглэгджээ.

Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбоог төлөөлж тус холбооны Ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа, PR-ийн Бүлгэмийг төлөөлж Удирдах Зөвлөлийн дарга Д.Жаргалсайхан нар гарын үсэг зуржээ.

Энэ үеэр Ялалтын чимээ бүлгэмийнхэн НАМОХ-ын Ерөнхийлөгч Б.Амарсанаад “Оюун ухааныг мэдлэг тэтгэнэ …, Ололт амжилтыг зүтгэл тэтгэнэ …” гэсэн үг бүхий түүний Улс төрийн зурагт мэндчилгээг гардуулан өгсөн байна.

IMG_2141

Б.Энхбаяр

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …