Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл

1129b221c601a5dfd2bba624ae85ca7559ded229Хуучирч муудсан хувцаснуудаасаа сал

Гэрт байгаа юм бүхэн бидний ухамсар, хүсэл ирээдүйтэй нягт холбоотой. Гэвч хэрэггүй болсон зүйл олон байдаг. Тиймээс гэр доторх зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэсэн зүйлээ харамсалгүйгээр хая. Таны өмсөх дуртай байсан хуучин шаахай. Энэ шаахай зөвхөн бүтэн байгаа бол зүгээр. Харин урагдаж цоорсон бол тэр даруйдаа л хаях хэрэгтэй. Гэрээ хуучин хувцасны агуулах болгоод хэрэггүй. Ийм хувцас муу эрч хүч өөртөө татаж өөрчлөлтөд саад болдог юм.

Хагарч, эмтэрсэн аяга , тавгаа хая

Хуучин таваг аягаа хаяхаа азнаж байгаа атлаа шинийг хэрэглэхээс харамсдаг. Эрүүл мэнд муудчихлаа, зарим нэгэн ажил төрөл бүтэхгүй байна гэж бид байнга гайхаж суудаг. Гэтэл аяга тавагны хагархай нь амьдралд нөлөөлдөг гэдгийг бид тэр бүр мэдэхгүй. Таваг нь гэр бүл дэх тав тух, мөнгөний билэгдэл болдог. Хэрэв таваг энэ тэндээ эмтэрсэн байгаа бол бид өөрийн эрхгүй азгүйтэл рүү өөрсдийгөө түлхээд байгаа хэрэг юм.

Мөлхөө цэцэг гэртээ байлгах хэрэггүй

Ногоон ургамал гэрт байх нь сайхан харагддаг. Гэхдээ мөлхөө цэцэг л болохгүй. Ийм ургамал өвчнийг татаж байдаг гэнэ. Гэхдээ ийм төрлийн ургамал байшингийн гадна талд байгаа бол хараал болон таагүй байдлаас ангижрахад тус болдог юм байна. Гэрийн эзэгтэй нар зэрлэг ургамал түүж авчран вааранд хийж хадгалах дуртай байдаг. Гэтэл ийм төрлийн ургамал нь гай зовлон авчирдаг хэмээн ихэд цээрлэдэг гэдгийг дуулгая. Нэмж хэлэхэд зарим нэг эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойл. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрөөд байвал тэр зүйл таных биш. Харин их сайхан байвал мөнөөх зүйлс таны эрч хүчийг өөртөө шингээж хар домоос таны гэрийг хамгаалж чадна гэсэн үг юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …