Сингапурын тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн 28-ны өдөр Ява тэнгист сүйрсэн AirAsia компанийн QZ8501 нислэгийн дугаартай онгоцны их биеийн хэсгийн байгаа газрыг тогтоожээ. Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хэн фэйсбүүк хуудастаа “Ява тэнгисээс сүйрсэн онгоцны их биеийн хэсгийн байгаа газрыг илрүүллээ” хэмээн бичиж, тэнгисийн усанд буй Эйрбус онгоцны хэсгийн зургуудыг нийтэлжээ.
Түүний нийтэлсэн зургуудад “Одоо хүн бүр нисч чадахаар боллоо” гэсэн AirAsia компанийн уриа бичигдсэн хэсэг харагдаж байгаа юм. Өнөөдөр шумбагчдын баг далайн гүн дэх онгоцны их биеийн хэсэгт очиж, судалгаа хийх юм байна. Эдүгээг хүртэл хохирогчдын 48-ынх нь цогцсыг олсон хэдий ч 100 гаруй хүний цогцос олдоогүй байгаа.
Тиймээс онгоцны их биеийн хэсэгт хохирогчдын үлдсэн цогцос буй гэж албаныхан үзэж байгаа юм. Индонезоор ахлуулсан олон улсын эрлийн багийнхны мэдээлж буйгаар шумбагчид онгоцны хэсгийг судалж үзээд жингийн хувьд хөнгөн байвал бүхэлд нь татаж гаргах гэнэ. Харин хүнд байвал доторх хохирогчдын цогцоснуудыг нэг нэгээр нь зөөж гаргасныхаа дараа онгоцны хэсгийг татаж гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
Ослын бүсэд 30 гаруй усан онгоц хайгуул хийж байгаа ч, далайн давалгаа, усны урсгал ширүүн зэрэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрлийн ажиллагаа удаашралтай явагдаж байгаа гэдгийг албаныхан учирлаж байгаа юм. Индонезийн эрлийн багийнхан өнөөдрийг хүртэл онгоцны сүүл хэсэг, хэд хэдэн жижиг хэсгүүд болон хоёр хар хайрцгийг олж, далайгаас гаргаад байна.
Улмаар ослын шалтгааныг тодруулах үүднээс бүхээгийн бичлэг болон нислэгийн бичлэгийг хамтад нь шинжилж эхлэсэн юм. Онгоц радарын дэлгэцээс холбоо тасархын өмнө нисгэгч өндрөө нэмэх хүсэлт ирүүлсэнтэй холбоотойгоор цаг агаарын байдлын улмаас онгоц осолдсон гэж урьдчилсан байдлаар таамаглаад байгаа билээ.
Түлхүүр үгсүйрсэн онгоц
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …