76 гишүүн унааны зардлаасаа татгалзвал ХАГАС ТЭРБУМ төгрөг хэмнэнэ

e561b2_mo2014120810001_jpg_x800УИХ дахь МАН-ын бүлгээс яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

МАН-ын бүлгийн 26 гишүүн төсвөөс олгодог унааны зардлаасаа татгалзаж энэ төрлийн зардлыг хувиасаа гаргаж байх шийдвэрээ танилцууллаа. 

МАН-ын бүлгийн гишүүд автомашины зардлаасаа татгалзаж 2015 оны төсвөөс хасуулах саналтай байна.

УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. 

Үүнээс үзвэл МАН-ын 26 гишүүн жилдээ 156 сая орчим төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлж байна.Харин УИХ-ын 76 гишүүн энэхүү хэмнэлтэд нэгдвэл жилд 500 сая төгрөг буюу хагас тэрбум орчим төгрөгийг хэмнэх боломжтой юм байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …