“Backstreet boys” хамтлагийн аялан тоглолт Монголоос эхэлнэ

hj 20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж буй “Backstreet boys” хамтлаг ирэх сард манай улсад ирэх байсан ч тоглолтынхоо товийг наашлуулж энэ сарын 15-нд ирэхээр болжээ. Азийн орнуудаар тоглох тэдний аялан тоглолт Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорих аж.

Энэ талаар аолбогдох албаны ажилтан хэлэхдээ “Backstreet boys хамтлаг Монголд тоглоход асуудал нэлээд гарч байна. Тус хамтлагийн арын алба буюу инженер, техникчид нөгөөдөр ирнэ. Наад зах нь тоглолтын заал, техник гээд асуудал мундахгүй их гарч ирж байна. Үнэндээ иоглолтын техникийн бэлтгэл бүрэн хангагдаагүй байна” гэв.

90-ээд онд тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан алдарт  “Backstreet boys”-ийг “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл,  “Эвэнто” ХХК, МЗХ хамтран Монголдоо урьсан байна.

Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …