“Charlie Hebdo” 3 сая хувиар хэвлэгдэв

olloo_mn_1421300000_hebdoЛалын шашинтнуудын тэргүүний зургийг нүүр хуудсандаа шоглон зурснаар лалын бүлэглэлийн дургүйг хүргэж улмаар халдлагад өртөн одоо ч лалынхны бай болсон хэвээр байгаа Францын “Charlie Hebdo” ёгт сэтгүүлийн шинэ дугаар дэлхийн 16 хэлээр нийт 3 сая хувиар хэвлэгдэн гарлаа. Алан хядах ажиллагаанаас өмнө “Charlie Hebdo” сэтгүүл нь 60 мянган хувиар хэвлэгддэг байсан юм.

Шинэ дугаарын нүүрний ёгт зургийг редакцийн шуурхайд сууж амжаагүй тулдаа алан хядах ажиллагаанд өртөлгүй эсэн мэнд үлдсэн шог зураач Луз зурсан байна.

Нүүрний зураг нь лалын шашны зөнч Мухаммедийг ёжилсон утгатай бөгөөд ингэснээрээ лалын шашны хэнээтнүүд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, хүмүүсийг айлгаж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн аж.

Анхандаа энэ дугаарыг сая хувиар хэвлэх төлөвлөгөөтэй байсан ч Францад болон бусад орнуудын эрэлт асар их байсан тул ийм олон хувиар хэвлэх шийдвэр гаргажээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …