Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж мөнгөний бодлогын хүүг нэг нэгжхувиар нэмэгдүүлэн 13 хувь болголоо. Энэхүү шийдвэрийг гаргахдаа “Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарсан.Тухайлбал, хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны эцэст жилийн 11 хувь болж буурсан хэдий ч төгрөгийн гадаадвалюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөллөөр суурь инфляци12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шуудхөрөнгө оруулалт гурав дахь жилдээ дараалан муудсаар байгаа юм. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч,гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийнөгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авлаа” гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалмэдэгдэв.
Ингэснээр богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортойтөвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж тусзөвлөлийнхөн үзжээ. Хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудасталбан ёсоор байршуулах юм байна.
Энэхүү Зөвлөлийн хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн боловч хоёр удаа хойшлогдож,завсарт нь нэг Засгийн газар огцорч, улсын төсөв нэг их наядаар танагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаандмакро эдийн засагт ямар өөрчлөлт орох нь вэ гэдэг хүлээлт дээр цаг алдсан гэдэг тайлбарыг зөвлөлийн гишүүдөгөв.
Бодлогын хүү 12 байсныг 13 болгож ийнхүү нэг хувиар нэмэгдүүлэхдээ аль болох дотоод эдийн засгийнидэвхжилтийг бууруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой боловч Монголбанкны зорилтот төвшин болинфляцийг 7-8 хувьд барих гэнэ. Тиймээс одоо байгаа 12 хувийн өндөр инфляцийн төвшинг 10, ес, найман хувьдхүргэхийн тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр гарц олдоогүй юм байх.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Өнөөдөр манай улсад 14 арилжааны банк зах зээлд үйлажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн оны эцсээр гэхэд 6-7 томоохон банкны төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварөндөр байна. Өөрөөр хэлбэл, дараагийн болзошгүй эдийн засгийн хямралыг сөрөх чадвар өндөр байна. Мөн бүхбанк дүрмийн сангийн доод хэмжээгээ хангасан. Чанаргүй зээлийн хувь хэмжээ сүүлийн жилд эдийн засгийн заримсалбарт гарч буй хүндрэлээс улбаатайгаар саатаж байгаа учраас таван хувьтай байна. Энэ нь харьцангуйтогтвортой байдлыг хангах хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөлийн гаргасан шийдвэрбанкны системийн тогтвортой байдлыг цаашид хэвийн хадгалахад чиглэсэн” гэв.
эх сурвалж:Зууны мэдээ.мн