Инфляци 1.5 хувиар буурчээ

c1b2f4fd0bc16a71originalҮндэсний статистикийн хорооноос өчигдөр өнгөрсөн оны жилийн дүнгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ямар байсан талаар хэвлэлийнхэнд мэдээллээ. Өнгөрсөн оны байдлаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн дүн буурсан үзүүлэлттэй гарсан байна. Арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх сараас 0.8, оны эхнээс 11 хувийн өсөлттэй гарчээ. Инфляцийн төвшин 2013 онд 12.5 хувийн өсөлттэй байсан бол 2014 онд 11 хувийн өсөлттэй байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 1.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, жил дарааллан инфляцийн төвшин саарч байгаа юм байна. Дээрх 11 хувийн өсөлтийн 2.5 нэгжийг хувцас, бүс барааны бүлгийн үнийн өсөлт, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн өсөлт, 1.9 нэгжийг орон сууц, цахилгаан түлшний, үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Орон нутгийн хувьд 8.4-17.1 хувийн өсөлттэй байгаа аж. Үүний хамгийн өндөр өсөлт буюу 17.1 хувь нь Архангай аймагт гарсан гэдгийг онцоллоо.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …