Америкийн поп од Мэрайя Кэри ирэх тавдугаар сард Лас Вегаст шинэ шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Кэригийн шинэ тоглолт ирэх тавдугаар сард эхэлж, долоодугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд дуучин нийт 18 удаагийн шоу тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Тоглолтын тасалбарууд суудлаасаа хамаараад 55-250 ам.долларын үнэтэй байх ба хэдийнэ худалдаанд гараад байгаа юм. Түүнчлэн таван удаагийн Грэммийн шагналт Мэрайя Кэри энэ жил 1998 онд гаргасан “NUMBER 1” цомгийнхоо шинэ хувилбарыг гаргахаас гадна цомогтоо хэд хэдэн шинэ дуунуудыг багтаахаар болжээ.
Тэрээр Вегаст тоглолтоо хийх гэж байгаа цорын ганц дуучин биш гэнэ. Бритни Сперс Холливүүд дэх тоглолтынхоо хугацааг уртасгасан бол дуучин Селин Дион Цезарь Паласт эргэн ирэхээр төлөвлөөд байсан аж.
Эх сурвалж: www.eagle.mn
Б.Амараа