Хавтаст хэрэг шатаасан этгээдэд дахин эрүү үүсгэв

6a160f5e063d0991big2014 оны 12 дугаар сарын сүүлээр нэгэн этгээд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын цонхоор орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтэрч хоёр төмөр шүүгээнээс нийт 22 хавтаст хэргийг хулгайлан, байрных нь хажууд шатаасан байна. Улмаар тэрбээр хавтаст хэргийг бүгдийг шатааж дууссаныхаа дараа мөрдөн байцаагчийн утас руу залгаж, өөрийн хавтаст хэргээ шатаасан талаар дуулгажээ. Тухайн үед хэрэгтний үгэнд итгээгүй мөрдөн байцаагч өглөө ажилдаа ирэхдээ үнэн болохыг нь мэдэж, хулгайчийг баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

Түүнд үүсгээд байсан хэрэг дээр нэмж Эрүүгийн хуулийн 234.2 “Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 245.1. “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээх хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Эх сурвалж: ULS.mn Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …