Хүний бичсэн зүйлс, бичгийн хэв гээд олон зүйлс тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг илэрхийлж байдаг. Тиймээс бүгдээрээ хүнд муугаар бодогдохоосоо өмнө энэ 10 алхамыг дагаж хэвшил болгоцгооё…
1. Гол санаандаа анхаарлаа хандуул
Эхний өгүүлбэрүүддээ гол санаагаа харуулах хэрэгтэй. Уншигчдийн юу гэж бодоход анхаарлаа бүү хандуулаарай.
2. Өгүүлбэрүүдийнхээ уртыг өөр бич.
Санаагаа цохон тэмдэглэхдээ/илэрхийлэх/ богино өгүүлбэрүүд ашигла. Харин түүнийгээ тайлбарлах, тодруулах, дүрслэн үзүүлэхдээ урт өгүүлбэрүүд ашиглах нь зүйтэй.
3.Түлхүүр үгс
Эхийн өмнө эсвэл сүүлд нь түлхүүр үг, санаануудаа тусд нь жагсаан бич.
4.Өгүүлбэрийн бүтэц болон төрөлийг сэлгэ
Өгүүлбэрийнхээ төрлийг өөрчлөхдөө асуух болон тушаах өгүүлбэрийг бага зэрэг оруулж өгөх хэрэгтэй. Харин бүтцийг нь энгийн, нийлмэл, комплекс зэргээр бичих.
5. Бусдаар үйлдүүлэх хэв дээр бүү бич
Бусдаар үйлдэх хэвийг хэт их ашиглах нь буруу. Аль болох үйлдэх хэвээр бичээрэй.
6. Онцгой нэр үг, үйл үг
Өөрийн санааг хүмүүст тод хүргэх, сонирхол татахуйц байлгахын тулд санаагаа оновчтой илэрхийлэх ховор, онцгой үг хэрэглэ.
7. Хас
Бичсэн эхийг хянахдаа оновчгүй, хэрэгцээгүй үгүүдийг хас.
8. Нягтлахдаа чанга уншаарай
Тодоор нягтлан уншихад өнгө, өргөлт, өгүүлбэр зүй, үг сонголтын алдаа ажиглагдахдаа амархан байдаг.
9. Идэвхитэй зас
Нягтлаж уншихдаа маш анхааралтай байж, сүүлийн эхийг бэлтгэх хэрэгтэй.
10. Үг үсгийн алдаа
Үг үсгийн алдааг хянахдаа програм ашиглах нь төдий л үр дүнтэй биш.