Олон сарын турш Исламын улсын хэт даврагчдын барьцаанд язиды иргэд суллагджээ. Иракын албаны хүмүүсийн мэдээлсэнээр, Исламын улсын бүлэглэл 250 язиды хүнийг шалтгаангүйгээр суллан явуулсан гэнэ. Суллагдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд болон ахмад настай хүмүүс байгаа аж.
Одоогоор тэднийг Курдын эрх баригчид хамгаалалтандаа аваад байна. Язиды иргэд бол Иракын хүн амын цөөнх бөгөөд дэлхий дээрх хамгийн эртний шашны нэгдлүүдийн нэг юм. Үүний зэрэгцээ Исламын улсын хэт даврагчид Ойрхи Дорнодод аюул занал учруулж эхэлснээс хойш язиды иргэдийг хамгийн их хавчин, гадуурхжээ. Өнгөрсөн онд исламын дайчдын хүчирхийллээс дайжсан 50 мянга гаруй язидычууд Иракын зүүн хойд нутгийн Синжар ууланд хоол хүнс, усгүйгээр олон хоногийг өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж: http://www.eagle.mn/