MLC Training ХХК болон Гэрэг сургалт, судалгааны төв хамтран “Зар сурталчилгаа ба Сошл медиа” сургалтыг 2015 оны 1 сарын 22-ны 12:00-д өөрийн байранд зохион байгуулах гэж байна.
Сургалтанд хамрагдсанаар Зар сурталчилгааны эрхзүйн зохицуулалт, түүнийг бүтээхдээ бүтэц агуулга, байршлыг хэрхэн сонгох, цацах сувгаа хэрхэн сонгох, зорилтот бүлэгтээ хэрхэн хамгийн бага зардлаар хүргэх аргаас гадна Бизнест Сошл медиа маркетингийг хэрхэн оновчтой ашиглах, Сошл медиа стратегийг яаж боловсруулах, Сошл медиа сувгаас зорилтот бүлгийг хэрхэн зөв онилох арга технологид суралцана.
Сургалтаар зар сурталчилгааны бүтэц ба зохиомж, үр дүнтэй байршуулах арга, эрхзүйн асуудал сэдвээр Н.Цогжавхлан, олон нийтийн мэдээллийн сүлжээний стратеги, сувгийг үр дүнтэй удирдахуй, маркетингийн арга технологи болгох талаар С.Баатарсүрэн нар сургалтыг удирдан явуулна.
Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг 70111839, 70101839 дугаарын утсаар Сургалтын албанаас лавлана уу.