Эболаг устгасан нь дэлхий дахинаа найдвар төрүүлэв

23Дэлхийн 8400 гаруй хүний аминд хүрч, 21 мянга гаруй хүнийг өвчлүүлээд буй эбола вирусийг ядуу буурай Мали улс устгаж чадсан нь дэлхий дахинаа найдвар төрүүлэв. Гвинейгээс Малид эболагийн халдварыг тээж очсон хоёр настай охинд ойр байсан 300 орчим хүнийг шинжилгээнд хамруулж, яаралтай арга хэмжээ авсан талаар тухайн үед мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр тус улсын хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарснаас хойш дахин уг вирусыг тээгч бүртгэгдээгүй учир ийн Малиг вирусээс хагацсан орноор зарлав. Сьерра-Леон, Гвиней, Либери зэрэг улс дахь вирусээр өвчлөгсдийн тоо эрс буурч буй нь мөн вирусээс ангижрах найдвар төрүүлж байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …