Тэжээвэр амьтад хулгайлдаг бүлэглэлийг илрүүлэв

af04da97ac43a765bigТэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг өнгөрсөн бямба гаригт ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн илрүүлжээ. Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь Сонгинохайрхан дүүргийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж “Нарантуул” худалдааны төв дээр борлуулдаг байсан байна. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн аж. Тэд нийт найман удаагийн үйлдлээ хүлээжээ. Тиймээс цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа хулгайд алдсан иргэдээс мэдээлэл авч байгаа бөгөөд иргэдийг мэдээллээ бүртгүүлэхийг сануулж байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …