Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд МҮТВ-д өгсөн ярилцлагадаа: “Иргэд олон нийт АТГ-ыг аль нэг улс төрийн хүчний захиалгаар хэрэг шалгадаг мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Бид ажлаа хуулийн хүрээнд явуулж байгаа. Хэн нэгнийг шалгах эсэх нь иргэд байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтэнд л тулгуурладаг болохоос аль нэгэн албан тушаалтан бидэнд үүрэг өгч бусдыг шалгуулдаг юм байхгүй” гэж хариулж байх юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Баярцогтыг шалгуулахаар өгсөн иргэдийн өргөдөл гомдлын дагуу түүнийг яагаад шалгахгүй байгаагаа харамсалтай нь тэрээр тайлбарласангүй. Ийм л болохоор иргэд АТГ-ыг албан тушаалтанд алаг ханддаг гэж дүгнээд байгаа юм шүү дээ.
А.Тамир