Дээрх асуултын хариултыг олохын тулд хэн нэгнийнх нь хөргөгч рүү өнгийсөнгүй. Харин хөргөгчний цаана өгүүлэх төсвийнхний төсөөгүй амьдралтай танилцлаа.
Товчхондоо яг л дээрх зурагт өгүүлсэн шиг дүр зургийг олж харсан юм.
Хэн нэгнийх нь мууг үзэхийн тулд бус өдрөөс өдөрт газар авсаар байгаа хямралын энэ үед төсвийнхний зөрүүтэй амьдралыг л бодит жишээнд тулгуурлан гаргахыг хичээв.
УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга, армийн офицер, цэцэрлэгийн багш, үйлчлэгч гээд бүгд л төсвөөс цалинждаг.
Тэд хэрхэн амьдарч байна вэ?
Авлигатай тэмцэх газраас жил болгон төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарладаг. Энэ ч утгаар жишээ болгон УИХ-ын гишүүн М.Энхболд болоод Төв аймгийн засаг дарга Д.Баярбатын мэдээллийг 2013 оны ХОМ-ээс авлаа.
Харин Зэвсэгт хүчний дугаар ангийн оффицер Б.Болд, 122 дугаар цэцэрлэгийн үйлчлэгч Б.Уранчимэг, мөн цэцэрлэгийн багш Х.Болорчимэгийн зөвшөөрсний дагуу тэдний өрхийн орлого, зарлагын мэдээллийг оруулав.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу?