Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду болон түүний найз бүсгүй болох нэрт загвар өмсөгч Ирина Шейк нарын харилцаа таван жил үргэлжилсний дараагаар хосууд салах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдний салсан шалтгааныг Роналду-гийн ээжтэй холбон тайлбарлаж байсан ч албан ёсны хэвлэлийн төлөөлөгч нь энэ байдал ээжтэй нь ямар ч хамааралгүй болохыг хэлсэн вм. Харин сүүлийн өдрүүдэд бас нэгэн шуугиан дэгдээд байгаа нь алдарт хөл бөмбөгчин маань шинэ найз бүсгүйтэй болсон уу гэдэг асуулт байгаа юм. Учир нь Роналду Алтан бөмбөг шагнал хүртсэнийхээ дараагаар Реал мадрид телевизийн хөтлөгч Люси Виллалон той хамт авхуулсан зургаа инстаграмм хуудаснаа байршуулсан нь олон нийтэд энэ таамгийг төрүүлээд байгаа юм.
www.urlag.mn