Хүйтний улиралд үсээ арчлах арга

2013091713083681Цаг агаар өөрчлөгдөх нь үсэнд ч мөн нөлөөлнө. Тиймээс үсний өнгө болон арчилгаагаа хэрхэн өөрчлөх зөвлөмжийг хүргэж байна. Ингэснээр таны үс намрын турш сайхан харагдаж чадна.

1. Чийгшлийг нэмэгдүүл

Хүйтний улиралд арьс хуурай, загатнасан болдог гэдгийг мэдэх байх. Үс ч мөн адил. Тиймээс энэ улиралд үсэндээ илүү их маск тавьж, хэрэглэдэг шампунь, ангижруулагчаа солих хэрэгтэй. Jojoba oil, buriti зэрэг илүү чийгшүүлэх найрлага орсон бүтээгдэхүүн сонгоорой.

2. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ

Хүйтний улиралд үсээ хуурайшихаас сэргийлэхийн тулд байгалийн гаралтай зүйлийн найрлагатай бүтээгдэхүүн сонгоорой. Мөн үсэндээ байгалийн жимс, өндөг, зөгийн бал зэргээр маск тавиарай.

3. Бараан өнгө сонго

Цайвар, тод өнгийн үсээр гоёдог зун цаг дуусч, хүйтний улирал эхэлж байна. Байгалийн өнгө төрхтэй зохицон үснийхээ өнгийг бага зэрэг бараан болгоход зүгээр. яндекс

4. Өтгөн, хөвсгөр үс

Зуны улиралд үс чинь хөвсгөр байсан бол цаг агаар хүйтрэхэд үс налчийдаг. Тиймээс үсээ хөвсгөр, хэлбэртэй байлгах тал дээр анхаараарай. Volume Spray хэрэглэж болно.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …