Даварсан Вьетнамчууд засварынхаа газар адуу мал нядалж байна

10904198_782488231846011_449272109_nХэдэн хоногийн өмнөөс авто засварын вьетнам ажилчид  монгол охидтой зугаацаж байгаа бичлэг, фото мэдээлэл олон нийтэд түгж Монголчуудын дургүйцэл, бухимдлыг төрүүлээд авсан. Тэгвэл одоо тэд мөн л авто засварын газартаа  монгол адуу оруулан нядалж, хоол хүнсээ бэлтгэж байгаа мэдээлэл ирлээ. Даварсан энэ хэдэн “төлөгнүүд” /вьетнамчуудыг ингэж хочлодог/ хэний нутагт, хэн болчихоод Монголчуудын шүтээн болсон, төрийн сүлдэнд мөнхөрсөн морь  малыг хотын төвд  нядлах эрхтэй  юм? Идэх махаа худалдаад авч чадахгүй юм бол тэднийг эх орондоо  байлгах хэрэг байна уу?

Мөн дээр нь  иргэдэд  элдэв халдварт өвчин тарахаас сэргийлж мал нядалгааг Нийслэлийн удирдлагаас  шийдвэр гарган Налайх, Эмээлтэд төвлөрүүлэн хийхээр  болсон. Энэ журмыг нийслэлчүүд бид өөрсдөө мөрдөж ажиллаж, гэр хороолынхон хашаандаа идэшний хонь гаргаж чадахгүй  байхад захын нэг  авто засварын газрын  даварсан  “төлөг” дур мэдэн энэ мэтээр  зөрчиж байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй.

Өнөөдөр адуу малыг маань нядалж байгаа  вьетнамчууд маргааш  “юуг нядлах бол”…, биднийг өөр зуураа улс төржиж байх хооронд даварсан хэдэн вьетнамчууд бидний толгой дээр гарах нь байна шүү.

Даварсан хэдэн  Вьетнамчуудад монгол төрийн төмөр нударгыг харуулж, хууль зөрчсэн эдгээр үйлдлийнх нь  төлөө өчиггүй эх орон руу нь  эргэж монгол улсад  орох эрхгүйгээр буцаах хэрэгтэй. Үүний тулд иргэд хөдөлмөрчид та бүхэн тэдний хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох газруудад нь баримттайгаар мэдээлэх нь чухал юм. Даварсан Вьетнамчуудад даруулга хэрэгтэй…

961741_782574141837420_1739685281_n

vietnam13_zpsa3547488

10893580_415548421943469_922334341_n 10934762_415551175276527_1720737138_nА.Тамир

Ugluu-logo9

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …