“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр шинэ оны өмнөхөн шинэ хүнээ өлгийдөн авсан. Дөчин насны босгон дээр дөнгөж анхны хүүхдээ төрүүлж байгаа түүнийг нөхөр гарахгүй удсан шалтгааныг хүн бүр л янз янзаар ярьдаг.
Төдийлөн хайр дурлалын романсаа ил гаргаж байгаагүй тэрбээр ижил хүйстэн гэсэн тодотголыг ч зүүж байсан удаатай. Нэгэн шар хэвлэл дээр түүнийг ижил хүйстэн төдийгүй хамтлагийнхаа продюссер Б.Ангирмаатай хайр дурлалын холбоотой гэж бичиж байсан. Харин тус мэдээллийг дуучин бүсгүй ихэд гайхан хүлээж авсан бөгөөд “Яанаа би одоо ижил хүйстэн биш гэдгээ батлах гээд заавал нэг эр хүнтэй болох хэрэгтэй болох нээ. Хүмүүс яагаад ийм хачин үзэлтэй байдаг юм болоо” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байжээ.
Цаг хугацаа үнэнийг нотолдог болохоор түүнийг ижил хүйстэн биш гэдэг нь ч батлагдав. Дуучин бүсгүй маань дизайнер Катя Зол найзынхаа дүүтэй гэр бүл болсон бөгөөд хөл хүнд болсон даруйдаа гадаадын орнуудаар зугаалж, уран бүтээлээсээ түр хугацаанд чөлөө авсан.