Хулгайчаас болгоомжил

527-14218982726898hggfgfXVII жарны “Согтоогч” хэмээх модон хонь жил айлчлан ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Жилдээ ганц тохиох уламжлалт баяраа элбэг, дэлбэг сайн сайхнаар угтахыг хэн хүнгүй хүсдэг. Тиймээс өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө цагаан сарынхаа ширээг чимэх тавгийн идээ, ууц, бууз, банш, зочлон ирсэн гийчдэд өгөх гарын бэлэг зэргийг базаадаг.

Цагаан сарын баяр ойртож байгаа учир ийм дүр зураг ч харагдах болов. Ингэж арайхийн бэлтгэсэн бэлэн зүйлээр цагаан сарынхаа баярыг тэмдэглэхийг зоригсод олон. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ хулгайлах, хамгаалах гэсэн дайн эхэлж, газар авчээ. Энэ нь баярын өмнөх өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын байдал хүндрэх хандлагатай болж хулгай, булаалт, дээрмийн гэмт хэргүүд эрс нэмэгддэг гэсэн үг.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэний үхэр, адууны мах, борцолсон мах зэргийг хулгайлсан байна. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, банш, ууцны хулгай их гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Цагаан сарынхаа баярыг бусдын бэлтгэсэн зүйлээр хүүдэгнээд өнгөрөөчих санаатай хүн сүүлийн үед олон болжээ. Уг нь бузар аргаар шинэлэбэл, буян хишиг нь арилмаар санагдах юм. Цадигаа алдаж, цагаандаа гарсан хулгайчдад буян нүглийн тухай ойлголт үгүй байх л даа. Өнгөрсөн жил нэгэн иргэн 90 литр айргаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.

Мөн хуруу хумсаа хөдөлгөж явдаг хулгайчийн гарт биш худ ураг, хамаатан садан, анд нөхдөдөө ууц, бууз, баншаа алдаж байсан гэнэ. Эд зүйл, идээ ундаагаа гэртээ манаад сууж байх л дутаж дээ.

С.Нэмэх
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …