Далан насанд даруулга хэрэггүй

Фото зурагчин Владимир Яковлев “хэвийн бус” ахмадуудын тухай сурвалжлага бэлтгэхээр дэлхий даяар аялж явдаг нэгэн. Эдгээр настнуудын хийж чаддаг зүйлийг залуу, халуухан хүмүүс ч хүртэл тэр бүр хийгээд байж чадахгүй.

Айвон Доль 86 настай. Тэрээр бага залуугаасаа уран гулгалтаар хичээллэж байсан бөгөөд 80 настайдаа автокатастроф орсных нь дараа эмч нар түүнд энэ сонирхлоо орхихыг зөвлөжээ. Гэвч тэрээр энэ зөвлөгөөг үл тоон уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналт байруудыг эзэлсээр явна.

2189020004201501220523

Нина Мельникова 75 настай, Антонина Куликова мөн 75 настай. Тэд өөрсдийнхөө 70 настайд Айкидогийн гайхамшгийг олж мэджээ. Одоо тэд 7 хоногт хоёр удаа 3 цагаар тасаралтгүй хичээллэж байна.

Жоанна Каас 86 настай. Хэдийгээр тэрээр багаасаа гимнастикаар хичээллэж байсан боловч түүний ид шидийг зөвхөн 56 насандаа мэдэрчээ.

Пат Мурхэд 81 настай. Энэ нөхөр өөрийн 80 насныхаа төрсөн өдрийг 4 000 м-ийн өндрөөс үсэрч тэмдэглэсэн байна. тэр бол мэргэжлийн шүхэрчин. Түүнчлэн өөрийн эхнэр Пэтийн хамт дэлхийн 180 гаруй орноор аялаад байна. Өшөө ч аялна.

Грета 61 настай. Баганатай бүжгээр хичээллээд хоёрхон жил болж байна. Түүнийг 59 насандаа остеопорозоор өвдөж эхэлсэн тул спортоор хичээллэхийг эмч нар зөвлөжээ. Харин тэр ямар нэгэн уйтгартай төрлийг сонгохыг хүсээгүй юм.

Монтсеррат Мечо 78-тай. 4 000 м-ээс харайх нь түүний таашаалыг ихээр хөдөлгөнө. Өөрийн дур хүсэл, аз жаргалаа үргэлжлүүлэхээр эмээ маань скай-дайвингаар хичээллэж хэд хэдэн рекорд амжилтыг эвдээд байна.

Ллойд Кан 79 настай өвөө. 65 наснаасаа скейтбордоор идэвхитэй хичээллэж эхэлсэн ба гар хөлөө хугалах гэмтээхээс эмээнэ гэж байхгүй. Shelter Publications, Inc. хэвлэлийн компаний эзэн энэ өвөө багацуул мэт авирлах нь энүүхэнд.

Пол Феген 78 настай. Саятан байсан тэрээр 66 насандаа дампуурсан боловч сэтгэл санаагаар унасангүй. Одоо тэрээр илбээр идэвхитэй суралцаж байна.

Энэ өвөөг Дуан Зинфу гэх ба тэрээр 73 настай. Акробатаар дөнгөж 60 настайдаа хичээллэж эхэлсэн ба түүний уян хатан бие хүн бүхний гайхшлыг төрүүлнэ. Тэтгэврийн энэ өвгөн 40 жил шилний үйлдвэрт ажиллаж байсан байна.

Дэлхий хамгийн өвөрмөц DJ нарын нэг энэ эмээ нөхрийгөө нас барсны дараа Португалийнхаа нэгэн жижиг хотыг орхин гарч төрөл бүрийн зүйлээр оролдож эхэлсэн байна. Энэ гал цогтой эмээ Лондон, Парис, Токио болон Нью-Йорк зэрэг хотуудад ажиллаж үзсэн ба алдар хүндийг амархан олжээ. Түүнийг дэлхийн томоохон шөнийн клубүүд урьж залж байсан юм. Харамсалтай нь Руфь Флауэрс өнгөрсөн жил 83 настайдаа энэ хорвоог орхин одсон юм.

Эх сурвалж

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …