Сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцөөр вьетнам авто засварын вьетнам залуучуудтай зугаацаж буй охидын зураг бичлэг тарж нэлээд шуугиан тариад байгаа. Үүний зэрэгцээ ажлын байрандаа төрөл нохой, гахай шарж байгаа, тэр бүү хэл хотруу адуу оруулж ирэн нядалж байгаа зэрэг маш эрээ цээргүй зурагнууд цахим сүлжээгээр нэг тарж иргэдийн ундууцлыг төрүүлээд буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Вьетнам улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мэдэгдэлд “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авна. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
