Хятад иргэнээс хахууль авсан байцаагчид хорих ял оноов

imagesАТГ-аас ИХШХЕГ-ын  хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг Дүүргийн  анхан шатны 2-р шүүх  хуралдаанаар  шийдвэрлэсэн байна.  Ж.Пунцаг нь өнгөрсөн оны аравдугаар сард “Си Ар Си Жи девеломент Монголиа” компанийн орлогч захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан нь тогтоогджээ.  Түүнд нэг жил зургаан сар хорих ял оноосон байна. Харин БНХАУ-ын иргэн Жан Юү Шин, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Лин нарыг  950 мянгаас 9.5 сая төгрөгөөр тус тус торгожээ. Хятад иргэн Жан Юү Шин долоо, наймдугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн байна. Тэрээр Монголд байхдаа визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон ажээ.

эх сурвалж:Полит.мн

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …