Монгол Улс, Япон улсын хоорондын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхь хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизутаг хүлээн авч уулзлаа. Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд төдийгүй, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглээд цаашид ч тодорхой хугацааны туршид Монгол улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийллээ.
Уулзалтын үеэр элчин сайд Такэнори Шимизу онцгой байдлын салбар дахь хамтран хэрэгжүүлж буй “Шувууны томууны цар тахалтай тэмцэх” төсөл, “Улаанбаатар хотын гал унтраах техник, тоног төхөөрөмжийг чадавхийг сайжруулах” зэрэг төслүүдээ үргэлжлүүлэх талаар ярилцаж шийдвэрлэхээ тэмдэглэсэн нь уулзалтын үнэ цэнийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо.
Элчин сайд Такэнори Шимизугийн Онцгой байдлын салбарт оруулж буй бодитой хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шадар сайд У.Хүрэлсүхийг Элчин сайд Такэнори Шимизу 2015 оны 3 дугаар сарын 14-18-нд Японы Сандэй хотноо зохион байгуулагдах НҮБ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх дэлхийн 3 дугаар чуулга уулзалтанд оролцохыг урив. Тус чуулга уулзалтанд Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайдаар ажиллаж байхдаа оролцож байсан юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллэв.