Хормын дотор 1000 доллар хийсэн жолооч

85f8e0e2c4fff68aoriginalАНУ-ын Филадельфи мужийн нэгэн таксины жолооч нэг минут орчим үргэлжилсэн аяллыг хийгээд үйлчлүүлэгчээсээ бараг 1000 доллар хүртсэн байна. Умар Мэйга гэдэг тэр таксины жолоочийн автомашинд суусан зорчигч амьдралынх нь талаар лавлан асууж, машин доторх цэвэр цэмцгэр байдлыг нь магтсан гэнэ.
Дараа нь тэр хүн гэнэт зогсохыг хүсчээ. Тэр хүн минут гаруйн хугацаанд зорчсон бөгөөд үйлчилгээний хөлсөнд дөрвөн долларын хөлс төлсөн аж. Харин цайны мөнгө болгож тэрбээр таксины жолоочид 990 доллар үлдээсэн байна.

 Жолооч эр сандарсандаа зорчигч эрийг гүйцэж очтол сайн үйлс хийгч эр түүнд сайн сайхныг хүсээд явж одсон гэнэ. Мэйга цайны мөнгөнийхөө зарим хэсгийг Баруун Африкийн ард иргэдийг дэмжиж, туслахад зарцуулахаар төлөвлөжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд …