Сергей Шойгу: Орос, Энэтхэг улс терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ

a3c36d64-a4b8-449e-a34a-2263dc72a23eОросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  Энэтхэгт албан ёсны айлчлал хийжээ. Энэ үеэр С.Шойгу болон Энэтхэгийн сайд Манохар Паррикар нар терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Шойгу Орос, Энэтхэг улсууд нь терроризмын илрэл бас энэхүү үзэгдэлтэй тэмцэхэд улстөрийн давхар стандартын бодлого гээчийг барихыг буруушааж байна гэжээ.

Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах болон цэрэг-аж үйлдвэрийн салбарынхаа харилцааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцжээ. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь хамтарсан 200 төслийг хэрэгжүүлэх зорилготой гэнэ.

“Тэнгисийн цэргийн салбарт урт хугацаанд олон тооны төсөл хэрэгжүүлнэ, түүн дундаа тээврийн олон онгоц, тав дахь үеийн сөнөөгч бий болгоно” гэж Шойгу хэллээ. Дашрамд сонирхуулахад  Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу бол Халимаг монгол хүн юм.

М.Баяр

Эх сурвалж: http://gereg.mn

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …