Швейцарийн Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид профессор Клаус Шваб бараалхлаа. 45 жилийн тэртээ дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа профессор Шваб уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус чуулганд өндөр ач холбогдол өгөн хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийллээ. Монгол улс бидний сэтгэл зүрхэнд ойр, асар сайхан ирээдүйтэй гайхамшигтай ард түмэн. Бид цаашдаа хамтдаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө асар их зүйлийг бүтээх болно гэв.
Уулзалтаар Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Давос зүүн хойд Ази” хуралдааныг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулах санал тавьж байгаагаа илэрхийлсэн.
Энэ жилийн чуулганы онцлон түүхэнд тэмдэглэгдэх нэг зүйл нь хувь хүний санаачлага хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн Давосын эдийн засгийн форум энэ жилээс бие даасан олон улсын институцийн статустай болж байгаа юм.