Анхаарлыг нь сарниулж байгаад 50 гаруй гар утас хулгайлжээ

____________Цайны газар зоогийн газарт тухлаж суухад “Эгчээ бохь авах уу?”, “Сэтгүүл авах уу?”, “Салфетик авах уу?” гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15-н хүүхдүүдийг мөрдөн шалгаж байна.
Эвийлж нэг худалдаж авдаг, эгдүүцэж дургүйцэж нэг аашлах зуур л таны гар утас бусад эд зүйлс эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүүхдүүд дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ.

Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …