Хэт даврагчид барьцаанд байсан япон иргэний нэгийг хөнөөжээ

yaponГадаадын иргэдийг барьцаалан саатуулж, тэдний амь насыг хөнөөж буй гэмт хэрэг үйлдэж байгаа Исламын бүлэглэл буюу IS байгууллагынхан, Япон улсын 2 иргэнийг барьцаалсан билээ.

Тэд өмнөх удаагийн адил барьцаалсан иргэдээ шууд амь насыг нь хөнөөгөөгүй ба харин үүнийхээ оронд Япон улсаас 200 сая доллар нэхсэн. Хэрвээ энэхүү менгийг өгвөл тэд  Япон иргэдийг суллана гэж мэдэгдсэн ч тэдний нэгийг хөнөөжээ. Учир нь 72 цагийн хугацаа өгөөд байсан нь дууссан учир түүний амийг хөнөөсөн хэмээн Кенжи Гото-гоор хэлүүлж бичлэг хийсэн байна. Хэрвээ дахин заасан хугацаанд нь мөнгөө төлөхгүй бол Кенжиг ч мөн хороохоо мэдэгдсэн аж.

Дэлхий нийтээр Японы ерөнхий сайд буй бөгөөд хэт даврагчдын хүссэн 200 сая ам.долларыг өгөөгүй учир хэт даврагчид Харуна Юкаваг хөнөөсөн хэмээн үзээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …