“Монгол газар” компани дампуурлаа зарлах уу

olloo_mn_1422245989_mongolgazarНэгэн цагт алтны магнат явсан “Монгол газар” ХХК өнөөдөр дампуурлаа зарлах хэмжээнд хүртлээ хямарч, санхүүгийн чадваргүй болжээ. “Монгол газар” компанийн Татварын өрнөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нэхэгдэж эхэлсэн байна.

Харин компанийн удирдлагуудын зүгээс өнгөрөгч зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт гаргасныг энэ сарын 20-ны өдөр  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйг тогтоосон байна. Тиймээс тус компаниас авлагатай ААН-үүд, байгууллагуудыг шүүхэд нэмэмжлэл гаргахыг анхааруулжээ.

“Монгол газар” компани нь 1992 онд байгуулагдаж байсан. Уул уурхайгаас гадна барилга, газар тариалан, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч компани байсан юм.

Ами
Olloo.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …