Оршуулгын газраас буцахдаа хүний аминд хүрчээ

uls_54c5e3124444b_1Өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймагт таксины жолооч хүчиндсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн суманд жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Сансар гэгч нь Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч,

улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05/205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлзх нийт ялын хугацааг 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

uls.mn

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …