Зам тээврийн ноцтой хэргүүдэд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

97dafcd6e869eacoriginal-300x199Ж.Баянжаргал нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 7 цаг 19 минутын үед “Эсто” ХХК-ны эзэмшлийн 55-87 УНХ улсын дугаартай “Норд Бенз” маркийн автомашиныг жолоодож Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах УБТЗ-ын 416 дугаар километрийн 2 дугаар зуутдахь хаалттай гармаар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн14.1 дэх хэсэгт заасан “Жолооч төмөр замын зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэсэн заалтыг зөрчин Чойр-Улаанбаатар чиглэлд аялж явсан 2657 дугаарын галт тэргийг өнгөрүүлэлгүйгээр гармаар нэвтрэн 2ТЭ116УМ-018 дугаартай илчит тэрэгт мөргөгдсөн зам тээврийн осол гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар-Төмөр зам” нийгэмлэгт 1,353,841,933 төгрөгийн шууд, “Эсто”-ХХК-д 41,300,000 төгрөгийн шууд хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад А.Батзаяа нь “Эсто” ХХК-д “Ажил гүйцэтгэх” гэрээгээр төмөр замын гармын харуулаар ажиллаж байхдаа 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 7 цаг 19 минутын үед Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай тушаалаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”, “Улаанбаатар-Төмөр зам”-ын 2 дугаар анги, “Эсто” ХХК-ын хооронд байгуулсан “Амгалан-Туул хоорондын замын 416-р км-ийн 2-р зуутад байрлах гархаалт, цоож бүхий гарамд үйлчлэх орон нутгийн заавар”-т заагдсан аюулгүй ажиллагааг хангаагүй буюу Гармын сахиул нь гармаар авто машин гаргахаас өмнө Туул зөрлөгийн жижүүртэй шууд утсаар холбоо барин галт тэрэг ирэх эсэхийг лавлана…, Амгалан өртөө болон Туул зөрлөгөөс галт тэрэг гарсан тохиолдолд гармаар автомашин гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж УБТЗ-ын 416 дугаар километрийн 2 дугаар зуутад байрлах хаалттай гармаар нэвтэрэхээр явж  байсан Чойр-Улаанбаатар чиглэлийн 2657 дугаартай галт тэргийг харалгүйгээр гармын хаалтыг нээж жолооч Ж.Баянжаргалын жолоодож явсан “Норд Бэнз”маркийн 55-87 УНХ дугаарын тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлсэнээс мөргөлдүүлж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар-Төмөр зам” нийгэмлэг, “Эсто”-ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон тул Ж.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, А.Батзаяад мөн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт зааснаар тээврийн прокурорын газраас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүллээ.

2. Ц.Авидсүрэн нь 2014 оны 08 дугаар сарын 19-ныөдрийн 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр автобусны 1 дүгээр буудлын урд замд 39-53 УББ улсын дугаартай “Х.Сонота-3″ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ш.Оюуныг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлжээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …