Холливудад мөрөө гаргасан анхны монгол жүжигчдийн нэг болох жүжигчин Б.Амарсайханы эхлүүлсэн үйл хэрэг цаашаа олон жүжигчдийг энэ өндөрлөгт хүргэх жим болсон сайхан мэдээ дуулдлаа.
Тодруулбал, анхны улирлын 10 ангидаа монгол жүжигчин Б.Амарсайханыг урьж дүрдээ хэрхэн уусч хувирч чадмаг жүжиглэж байгааг харсан найруулагч нь энэ онд хийгдэх хоёрдугаар улирлын 10 ангидаа монгол жүжигчдээс олноор нь тоглуулахаар болсон гэнэ.
Зураг авалт Будапешт, Шинэ Зеланд, Малайзад болох бөгөөд монгол жүжигчдийг олноор нь тоглуулах болно гэдгээ ч мэдэгдчихээд байгаа гэнэ.
Манай жүжигчдийн дунд битүүхэн өрсөлдөөн ч эхэлсэн сурагтай. Дэлхийн том корпорацийн кинонд монгол жүжигчдээ тоглуулах энэхүү ажлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэлээдгүй дэмжиж олон ажил санаачилсан байна.
Түлхүүр үгкино урлаг
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …