Ардчилсан хүчний холбоо их хурлаа хуралдуулна

huralaaaАрдчилсан хүчний холбоо их хурлаа энэ сарын 31-ны өдөр хуралдуулахаар болжээ. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хуралаа хуралдуулж байгаа юм байна.

Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч чуулна. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан  нар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна.

УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх юм. Баярын хурал Драмын театрт болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …