НҮБ-аас 2013 оныг “Олон улсын усны түншлэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын усны асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагууд энэ жил олон арга хэмжээг шат дарааллан хийхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эй Си Эф Монгол олон улсын байгууллага, Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар хамтран ЕБС-ийн 7-11-р ангийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” гэрэл зураг, дүрс бичлэгийн уралдаан зарласан билээ. Тэгвэл уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг Монголын Урлагийн зөвлөлийн ХААН Банкин дахь “Улаан гэр” галерейд өнөөдөр 17 цагт дэлгэхээр болжээ. Үзэсгэлэн 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 9:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтэд нээлттэй байх юм.
Д.Эни Ugluu.mn