Цас орсноор зарим аймгийн өвөлжилтөд таатай нөлөө үзүүлжээ

1ueulqq6gk3um3mp3ls1t4dbcbМонгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд нь тогтсон цасан бүрхүүл өмнөх долоо хоногоос 10 гаруй хувиар нэмэгдэж, цасгүй байсан Ховд аймгийн урд талын сумд, Архангай аймгийн нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн ихэнх сумд малын туурайн цастай болсон нь малын хариулга маллагаанд таатай нөлөөлж байна гэж орон нутгийн удирдлагууд ХХААЯ-нд мэдээллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын мэдээгээр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, “Монос” эмийн үйлдвэрийн салбартай хамтарсан ажлын хэсэг бүх сумдад ажиллажээ. Тус аймгийн хувьд цас ихтэй ч, харьцангуй дулаавтар байгаа тул өвөлжилт хэвийн, харин бага насны хүүхдийн ханиад элбэг тул хүүхэд, өндөр настангууд, малчдад эмчийн үзлэг хийж, үйлдвэрийн үнээр эмийн үйлчилгээ үзүүлсэн байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж орон нутгийн зам, давааг хусаж, цэвэрлэх шийдвэр гаргана гэлээ.

Эх сурвалж: http://www.eagle.mn/

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …