“Аррlе” түүхэнд байгаагүй ашиг олжээ

АррlеАНУ-ын технологийн салбарт тэргуүлэгчдийн нэг “Аррlе” компани өнгөрсөн оны сүүлийн улиралд түүхэнд хамгийн өндөр

ашигтай ажилласан байна. “Standard&Poors” агентлагийн тооцоолсноор, тэд нэг улирлын дотор 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 2012 оны хоёрдугаар улиралд 15.9 тэрбум ам.долларын ашиг олсон “ExxonMobil”-ын амжилтыг эвджээ. “Аррlе”-ийн вэб хуудаст мэдээлснээр, тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэлх гурван сарын хугацаанд нийт 74.5 сая ширхэг iPhone борлуулсан нь олонхи шинжээчдийн таамаглалыг давсан байна. Харин iPad-ын борлуулалт тааруу хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд 18 хувиар буурчээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …