Юань дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэв

yunaХятадын юань өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Канад болон Австралийн долларыг ардаа орхиж, дэлхийд тавдугаарт

эрэмбэлэгдэх худалдааны мөнгөн тэмдэгтээр тодорсон байна. Хэдийгээр ам.доллараар хийдэг худалдаатай харьцуулахад өчүүхэн хувийг эзэлж байгаа ч энэ нь юанийн хувьд томоохон амжилт юм. “ВВС”-д мэдээлснээр, одоогоор дэлхийн нийт худалдааны 44.64 хувийг ам.доллараар, 28.3 хувийг еврогоор, 7.92 хувийг фунт стерлингээр, 2.69 хувийг иенээр, 2.2 хувийг юаниар хийж байгаа аж. Хятадын Засгийн газар, төв банкны хувьд юанийн хөрвөх чадварыг илүү их нэмэгдүүлэхээр зорьж буйгаа мэдэгдэж байгаа бөгөөд ойрын жилүүдэд илүү олонтой оронтой юанийн своп хэлцэл, юаниар худалдаагаа хийх яриа хэлэлцээ хййхээр төлөвлөж буй талаар хамгийн сүүлд тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян Давосын чуулганы индэр дээрээс хэлсэн билээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …