20000 тонн улаанбуудайн зөвшөөрлийг хэвээр үлдээлээ

d1642f233f823bb1bigМонгол Улсын Ерөнхий сайдтай энэ сарын 19-ний өдөр ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид, талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзсан. Тус уулзалтаас тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 31,5 мянган тн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүрэг өгсөн юм.

Үүний дагуу ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ТЭДС-гийн зургаан байршилд хадгалагдаж байгаа 31,5 мянган тн улаанбуудайнд хяналт шалгалтыг хийв. Шалгалтын дүнгээр ТЭДС-гийн байршлууд дээрх улаанбуудайн 84 хувь нь стандартын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Харин тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ. Энэхүү 40 улаанбуудайг Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос одоо хүртэл борлогдоогүй байгаа хэмээн өргөх бичиг ХХААЯ-д хүргүүлсэн юм.

ХХААЯ-наас энэ сарын 19-ний өдөр албан тоотоор тус холбоонд 40 мянган тн улаанбуудайн байршлыг тодорхой ирүүлэхийг боловч өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирүүлээгүй бөгөөд энэ хаана хадгалагдаж байгаа нь тодорхой бус, ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Иймд ХХААЯ-ны зүгээс 20 мянган тн улаанбуудайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй хэмээн үзэж, цаашид тооноос чанарт шилжих тэр зарчим баримтлан, стандартын шаардлага хангасан улаанбуудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж шийдвэрлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …