Оросын дийлдэшгүй зэвсэг

Энэ сарын 26-нд ОХУ-ын шадар сайд Дмитрий Рагозин Оросын пуужингийн технологийн салбарт нэгэн шинэ нээлт гаргаж С-400 гэж шинэ пуужин бүтээсэн талаар Даваа гарагт мэдээллээ. Энэ шинэ пуужингийн талаар мэдэгдэхдээ АНУ, Оросын тив алгасагч пуужинг амдан сөнөөж чадахгүй боллоо хэмээн тэр хэлсэн юм. Шинэ технологийн тухай тус мэдэгдлийг ирэх 2 дугаар сард НАТО-ийн орнуудын удирдагчид Оросын зүгээс учруулах цөмийн аюулын талаар хэлэлцэх уулзалт болно гэсэн мэдээлэлтэй залгуулан гаргажээ.

download

Рагозин шинэ технологийн талаарх нарийвчилсан мэдээллийг задлахгүй гэж хэлжээ. Түүний хэлснэээр, энэ технологийг өнөөгийн технологи, үүгээр зогсохгүй АНУ-ын бүтээхээр зорьж буй пуужингаас хамгаалах систем ч хориглож дийлэхгүй ажээ.

Гэвч барууны зарим ажиглагч Оросын шадар сайдын энэ мэдэгдлийг тус улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн болон Украин дахь үйл явдал хурцдаж буй энэ үед Орос хүчирхэг гүрэн гэдгээ харуулахыг хичээж буйн илрэл гэж харж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …