Дуучин Селена Гомез, Жастин Бибе нар үерхээд багагүй хугацааг өнгөрөөсөн ч эцсийн дүнд тэд хоёр тийшээ болсон. Харин саяхнаас Селена Гомез нэгэн Dj залуутай болзож байгаа талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллээр цацагдаад байсан билээ. Тэгвэл Life and Style сэтгүүлийн шинэхэн дугаарт Селенаг хөл хүнд болсон талаарх мэдээллийг байршуулжээ.
Уг мэдээллийг түүний найз өгсөн бөгөөд Селена сүүлийн үед их жин нэмж байгаа анхандаа өөрийгөө ханиаднаас болоод тавгүйтээд байна гэж бодсон боловч тэр жирэмсэн болсон байсан хэмээн ярьжээ. Харин энэ талаар тэрээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ба хэвлэлээр энэ тухай янз бүрээр бичиж, тайлбарлаж байгаа юм.
www.Urlag.mn