НАТО шинэ зэвсэг бүтээх ёстой

76085eee04595a9fbc3e60f516615faa_LХятад, Орос зэрэг улсуудын өсөн нэмэгдэж буй боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр НАТО-гийн гишүүн орнууд шинэ төрлийн зэвсэг бүтээхэд түлхүү анхаарах ёстой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Роберт Уорк Вашингтон хотын Шинэ Америкийн аюулгүй байдлын төвд болсон бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Бид /НАТО-гийн гишүүн орнууд/ хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллаж, боломжийг ашиглан, байлдааны ажиллагааны технологи, үзэл баримтлал, туршилтуудад хөрөнгө оруулах ажлыг зохион байгуулах ёстой” гэж Уорк хэлээд батлан хамгаалахын хэрэгцээнд орлогоосоо 2 хувийг зарцуулахыг улс орнуудад уриалжээ.

““Хүйтэн дайны үед” нэг л дайсантай байсан бол өнөөдөр ОХУ, Хятад, Умард Солонгос, Иран зэргийг оруулаад хэд хэдэн болзошгүй дайснуудтай тулгарч байна” гэж Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.

Ингэхдээ тэрбээр АНУ “хямралын үед түргэн ажиллах НАТО-гийн чадварыг сайжруулахын тулд ажиллаж байгааг” онцлон дурдсан байна.

эх сурвалж:Монцамэ.мн

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …