“IPhone”-ний шинэ загваруудын борлуулалт 18 тэрбум ам.долларт хүрчээ

imagesДэлхийн шилдэг ухаалаг утас  үйлдвэрлэгч Apple корпораци 2012 онд “IPhone 4S”-ийг худалдаанд гаргаж байх үед гурван сарын дотор 15.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан гэдэг.  Тэгвэл тус корпорацийн хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдхүүн болох “IPhone 6” болон “IPhone6 Plus” загварууд борлуулатаараа 4S-ийн амжилтыг эвдэж, эхний гурван сарын байдлаар дэлхий даяар 18 тэрбум ам.долларт хүрчээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 27 гэхэд тус корпораци дэлхий даяар 74.5 сая ширхэг “IPhone” гар утас худалдсан нь олонхи аналистуудын хүлээж байсан үр дүн юм байна. Гэсэн хэдий ч шинээр гарсан “IPad”-ын борлуулалт хангалтгүй хэвээр байгаа аж. Шинээр илүү том буюу 5.5 инч дэлгэц бүхий “IPhone 6 Plus” загварыг гаргасан нь ийнхүү борлуулалтын рекорд эвдлэхэд голлох нөлөөгөө үзүүлсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …