БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэрэг хэрэгсэхгүй болжээ

2228888888-300x184Өнгөрсөн оны 10 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн  “Сэрэмжлүүлэг-ДОХ-той Солонгос залуу Монгол залуутай харьцаанд оржээ” гэх мэдээллийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түндэмүн” сауны өрөөнд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол улсын иргэнийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан байна.

Мөрдөн байцаалтын явцад дээр дурьдсан “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан ч Монгол улсын иргэнд дархлалын олдмол хомсдолын халдвар илрээгүй болох нь ДОХ /БЗДХ-ын тандалт судалгааны албаны шинжилгээний дүгнэлт/-ээр тогтоогдсон байна. Иймд БНСУ-ын иргэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …