Бохир усаар шар айраг үйлдвэрлэнэ

8nbcihpud9hg9dtn0fol1acksБохирын ус цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг Америкийн Clean Water Services компани шар айраг үйлдвэрлэх болсноо зарлав. Шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд тэд гурван давхар шүүлтүүрийг давсан бохир муу усыг ашиглах гэнэ. Цэвэршүүлсэн цэвэр ус буюу түүхий эдээ тэд шар айраг үйлдвэрлэдэг Oregon Brew Crew компанид өгснөөр согтууруулах ундааг тэнд хийх юм.
Өдгөө тус мужийн хууль журмаар бол цэвэршүүлсэн бохир усыг зөвхөн үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэх боломжтой билээ. Гэхдээ тус компанийн төлөөлөгчийн өгүүлснээр тэд цэвэршүүлсэн бохир усанд хандах хүмүүсийн хандлагыг орвонгоор нь өөрчлөх бодолтой байгаа гэнэ.
Бэлэн болсон бүтээгдэхүүнийг орон нутгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрсөн тохиолдолд л худалдаанд гаргах аж. Энэ нь 2015 оны дөрөвдүгээр сард болж магадгүй юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …