“Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

7892-300x215“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж,  5 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Хиларион Кажукомоос 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, иргэний  хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-с 35,252,394,670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …