1. Шарах шүүгээг 205С хэмд халааж бэлтгэнэ. bbq сүмсийг хийхэд шаардлагатай амтлагчуудыг бэлтгэнэ.
2. Тахиан далавчыг давс, перцээр сайтар амтлаад шарах шүүгээний хавтан дээр тавихдаа тугалган цаас, хүнсний цаас зэргийг ашиглаж наалдахаас сэргийлээрэй. Ингээд шарах шүүгээнд хийж 45-60 минут болгоно. Далавч болж гадна талаараа бор шаргал өнгөтэй болох болно.
3. Энэ хооронд сүмсээ бэлтгэе. Хайруулын тавганд 1 хоолны халбага ургамлын тосыг халаагаад үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж алтан шаргал өнгөтэй болтол нь 5-6 минут хуурна. Ингээд галын хэмийг багасгаад кетчуп, бурам, бор сахар, амтат чинжүү, цуу, томатны сүмс, давс хийж сайтар хутгаж холино.
4. Зөөлөн гал дээр 20 минут орчим зөөлөн буцалгаарай. Амсаж үзээд шаардлагатай гэсэн амтлагчаас нэмж хийж тааруулаарай.5. Ингээд тахианы далавч болсны дараа бэлтгэсэн сүмсэндээ дүрж булхуулаад идэхэд бэлэн боллоо гэсэн үг
6. Шарсан төмс, ногоо, салаттай хачирлан амтархан идээрэй.